NBA-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг шидэгчдийн нэг Кайл Корвер зодог тайлах аа мэдэгдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-04-25

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн плэйоффын эхний шат дуусч байгаа билээ. Тэгвэл плэйоффын эхний шатант Юта Жазз болон Хьюстон Рокэт багууд учраа таарч Рокетс 4-1 харьцаатай хожигдож Жаззын энэ улиралын тоглолт дууссан билээ. Тэгвэл тус багийн бүрэлдэхүүнд тоглож байсан Кайл Корвер зодог тайлахаа өнөөдөр мэдэгдлээ.

Корверын хувьд NBA-д 2003-2004 оны улиралд Филадельфи 76 багийн бүрэлдэхүүнээс замналаа эхлүүлсэн бөгөөд үүнээс хойш 16 улирал өнгөрүүлэхдээ 9.9 оноо дунджилж байсан. Мөн замналынхаа турш 2351 холын шидэлт амжилттай болгосноороо бүх цаг үеийн жагсаалтын дөрөв дүгээр байрт бичигддэг шилдэг шидэгч билээ.