Плэйоффын эхний шатанд учраа таарсан Денвер Наггетс болон Сан Антонио Спөрс багуудын цувралын 6 дахь тоглолт боллоо. Тус тоглолт Спөрсийн талбайн болсон бөгөөд эхний хагаст 64-60 харьцаагаар Спөрс илүүрхсэн бөгөөд дөрөвдүгээр үеийн эхлэлийг элгээнийхэн гайхалтай тоглолтыг үзүүлсэнээр онооны зөрүүг 20 хүргэж чаджээ. Улмаар тоглолт 120-103 харьцаагаар Спөрс ялалт байгуулж цуврал 3-3 болсон бөгөөд долоо дахь тоглолт ирэх ням гарагт өглөөний 10:00 цагт болно.
Тус тоглолтод Ламаркус Олдриж 26 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Дирозин 25 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багтаа тус хүргэжээ. Харин эсрэг багаас Ёокич 43 оноог авсан өөрийн замналынх нь плэйоффын тоглолтод хийсэн хамгийн өндөр оноо болжээ.