Денвер Наггетс баг цувралыг тэргүүлж эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2019-04-23

NBA-ын плэйоффын цувралын тав дахь тоглолтууд явагдаж байгаа билээ. Өнөөдөр Денвер Наггетс талбай дээрээ Сан Антонио Спөрс багтай тоглож 108-90 харьцаагаар хожжээ. Ингэсээнр цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлэх болсон бөгөөд дараагийн тоглолт Спөрсийн талбайд энэ сарын 26-ны өглөөний 08:00 цагт болно.

Тус тоглолтод Жамал Мурри 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Никола Ёокич 16 оноо, 11 самбар, 8 дамжуулалт, сэлгээнээс Бартон 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Дирозан, Олдриж нар 17 оноог авчээ.