Плэйоффын эхний шатны цувралд өрнөд бүсээс шалгарсан эхний баг нь Портлэнд Трэйл Блэйзэрс боллоо. Тэд өнөөдөр өөрийн талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай цувралын тав дахь тоглолтыг хийж төгсгөлийн мөчид Диман Лилард холын зайнаас оруулснаар 118-115 харьцаагаар хожиж 1/8-д шалгарлаа. Ингэснээр тэд Сан Антонир Спөрс болон Денвер Наггетс багуудын хэн нь эхэлж дөрвөн хожил авсан багтай тоглохоор боллоо.
Тус тоглолтод Диман Лилард 50 оноог авсан гайхалтай тоглолтыг үзүүлсэн бол СЖ Макколлум, Харклес нар 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Пол Жорж 36 оноо, 9 самбараас бөмбөг авч, Рассел Уэстбрүүк 29 оноо, 11 самбар, 14 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн ч ялагдсан байна.