NBA-ын плэйоффын эхний шатны цувралд Филадельфи 76 болон Брүүклин Нетс багууд учраа таарсан билээ. Өнөөдөр тэд цувралын тав дахь тоглолтыг Сиксерсийн талбайд хийсэн бөгөөд 100-122 харьцаагаар хожиж цувралд 4-1-эр илүүрхэж дараагийн шатанд шалгарлаа. Тэд дараагийн шатанд Торонто Репторс багтай учраа таарч байна.
Тус тоглолтод Жоэл Эмбийд 23 оноо, 13 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Бэн Симмонс 13 оноо, Харрис 12 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Ливерт 11 оноог авсан бөгөөд бусад тоглогчид нь 10-аас доош оноог авсан байна.