NBA-ын плэйоффын эхний шатны цувралд Торонто Репторс болон Орлондо Межик багууд учраа таарсан билээ. Тэгвэл өнөөдөр хоёр багийн тав дахь тоглолт болж Торонто 96-115 харьцаагаар хожсоноор цувралыг 4-1-ээр дуусгаж дараагийн шатанд шалгарлаа. Тэд Филадельфи 76 болон Брүүклин Нетс /3-1/ багуудын хожсонтой нь учраа таарах билээ.
Тус тоглолтод Кавай Леонард 27 оноо, 7 самараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Сиакам 24 оноо, Кайл Ловри 14 оноог авчээ. Харин эсрэг багаас Аугистин 15 оноог авчээ.