Юта Жазз цувралыг 3-1 болголоо

Б.ГАНЗОРИГ
2019-04-22

NBA-ын плэйоффын эхний шатны цувралд Хьюстон Рокетс, Юта Жазз багууд учраа таарсан билээ. Өнөөдөр хоёр баг дөрөв дэх тоглолтоо Юта Жаззын талбайд хийж 91-107 харьцаагаар хожил байгууллаа. Өмнөх гурван тоглолтуудаад Хьюстон хожоод байсан бөгөөд тэд ийнхүү цувралыг эхний хожлоо байгууллаа. Дараагийн буюу тав дахь тоглолт Хьюстон Рокетсийн тоёото цэнгэлдэхэд энэ сарын 25-ны өглөөний 08:00 цагт болно.

Тус тоглолтод Донован Митчел 31 оноо, Гроудер 23 оноог авсан бол холбогч Рики Рубой 18 оноо, 11 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Жеймс Харден 30оноо, Крис Пол 23 оноо, 8 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэсэн ч бусад тоглогчид нь тааруухан тоглолтыг үзүүлж хожигдол хүлээжээ.