NBA-ын плэйоффын эхний шатны цувралд Бостон Селтикс болон Индиана Пэйсэрс багтай учраа таарсан билээ. Тэд өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолтоо Индианагийн талбайд хийсэн бөгөөд өмнөх гурван тоглолтод хожигдоод байсан юм. Өнөөдөр хожигдох эрхгүй тоглолтод тэд эхлэлийг гайхалтай тавьсан ч тоглолтын төгсгөлд тааруухан тоглож 110-106 харьцаагаар хожигдож 4-0 харьцаагаар энэ цуврал дуусчээ. Харин Бостон Селтикс дараагийн тоглолтоо Милоуки Багс болон Детройт Пистонс багуудын хожсонтой нь тоглоно. Тус цуврал 3-0 харьцаагаар Багс хожиж байгаа билээ.
Тус тоглолтод Гордэн Хэйвард сэлгээнээс тоглож 20 оноог авч багаа тэргүүлсэн бол Кайри Ирвинг 14 оноо, 7 дамжуулалт, Жейсон Тэйтум 18 оноо, 8 самбараа бөмбөг авсан байна. Эсрэг багаас Богданович 22 оноо, Коллисон 19 оноог авчээ.