Торонто Репторс цувралыг 3-1 болгож тэргүүлж байна

Б.ГАНЗОРИГ
2019-04-21

NBA-ын плэйоффын эхний шатны цувралд Торонто Репторс, Орлондо Межик багууд учраа таарсан билээ. Өнөөдөр тэд цувралын дөрөв дэхь тоглолтоо хийсэн бөгөөд өмнөх гурван тоглолтоос Орлондо Межик нэг хожил салгаад байсан билээ. Талбайдаа хүлээн авсан Межик багийнхан тун тааруухан тоглож 107-85 харьцаагаар ялагдал хүлээж цуврал 3-1 харьцаатайгаар хожигдож байна. Одоо тэд нэг хожигдвол цувралд дуусна. 

Тус тоглолтод Кавай Леонард 34 оноог авч багаа тэргүүлсэн бол Сиакам, Повел нар 16 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Форнер 19 оноог авчээ. Хоёр багийн дараагийн тоглолт Репторсын талбайд болох бөгөөд энэ сарын 24-ны өглөөний 07:00 цагт болно.