“Манчестер Сити” талбайдаа “Тоттенхэм”-ийг хожиж, чухал гурван оноо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-20

Английн премьер лигийн 35 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб талбайдаа топ дөрөвт багтахын төлөө зүтгэж буй “Тоттенхэм”-ийг хүлээж авч туллаа. Аль аль багт хожил ус агаар мэт хэрэгтэй байсан.

Тэгвэл энэ тоглолтод “Сити” өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, 86 оноотой болсноор түрүүлэх боломжоо хадгалж үлдлээ. Харин “Тоттенхэм” 67 оноотой хэвээр үлдэж, араас нь нэхэж байгаа багууд бүдрэхгүй бол 6 дугаар байр руу унах магадлалтай боллоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Фоден 5 дахь минутад оруулсан юм.

Бусад тоглолтын үр дүн

Борнмут 0-1 Фүлхэм

Вулверхэмптон 0-0 Брайтон

Вест Хэм 2-2 Лестер

Хаддерсфилд 1-2 Уотфорд

Ньюкасл 3-1 Саутгэмптон