Т.Санчир аваргын төлөөх тоглолтын MVP боллоо

Б.ГАНЗОРИГ
2019-04-04

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй Үндэсний лигийн тоглолт өнгөрсөн лхавга гарагт өндөрлөлөө. Тэмцээнд 21 аймгийн багууд оролцон тоглосон бөгөөд аваргын төлөө “Архангай Алтан Дорнодын Дайчид”, “Ховд шонхорууд” багууд өрсөлдөж, долоон цуврал тоглолт гарч 4:3-аар “Архангай Алтан Дорнодын Дайчид” ялагч боллоо.

Цувралын долоо дахь тоглолтод эхнээс л тэргүүллийг авсан дайчид оноог ойртуулахгүй байж чадсанаар 115:107 онооны харьцаагаар хожиж, лигийн аварга боллоо. Улмаар “Архангай Алтан Дорнодын Дайчид” гурав дарааллан түрүүллээ.

Харин аваргын төлөөх тоглолтын "Үнэ цэнэтэй тоглогч" оор ОУХМ Т.Санчир тодорлоо. 

Улирлын билэгдлийн гарааны таван тоглогч:

Шилдэг холбогч: Г.Баттөр |Архангай Алтан Дорнодын Дайчид|

Шилдэг хамгаалагч: Б.Батзолбоо |Сүхбаатар Альнс Тех|

Шилдэг довтлогч: Г.Цэнгүүнбаяр |Ховд Шонхорууд|

Шилдэг довтлогч: Э.Дөлгөөн |Ховд Шонхорууд|

Шилдэг төвийн тоглогч: Д.Дэлгэрням |Өвөрхангай Тэнүүн Өлзий|