Рассел Уэстбрүүк түүхэнд нэрээ мөнхөллөө

Б.ГАНЗОРИГ
2019-04-02

Оклахома Сити Тандер багийн гол тоглогч Рассел Уэстбрүүк өнөөдөр Лос Анжелес Лейкэрс 20 оноо, 21 дамжуулалт, 20 самбараас бөмбөг авснаар NBA-ын түүхэнд гурван үзүүлэлтээр 20-иос дээш гүйцэтгэлтэй NBA-ийн түүхэнд дэх хоёр дахь тоглогч болжээ. Түүний өмнө домогт Уилт Чамберлайн энэ амжилтыг 1968 онд 22 оноо, 25 самбар, 21 дамжуулалтыг үзүүлж байсан юм. Харин тус тоглолт 103-119 харьцаагаар Тандерын ялалтаар өндөрлөж 45 хожил, 33 хожигдолтой болж өрнөд бүсийн 8-рт бичигдэж байна. Тэдний өмнө хожил, хожигдол тэнцүү Сан Антонио Спөрс баг бичигдэж байна.