ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

O.Admin
2019-02-03

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд Цагаан сарын баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын 04-нд 09.00-24.00 цагт ажиллаж,  05.06 -нд амарч, 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ийн салбар дэлгүүрүүд:  Хоёрдугаар сарын 04-нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 05-нд бүх салбар амарна. Харин  хоёрдугаар сарын 06-нд хүнсний бүх салбарууд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. Хоёрдугаар сарын  07-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний супермаркетууд хоёрдугаар сарын 04-ний өдөр 08.00-22.00, Сансар-22 буюу Сонгинохайрхан 22-ын товчооны салбар  08.00-23.00, Сансар-40 буюу Энхтайваны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүрийн салбар 10.00-22.00 цаг хүртэл ажиллана.  Харин Сансар-9 буюу Баянцээлийн замын эсрэг талын салбар  09.00-21.00, Сансар-10 буюу  Нарны зам Нарантуул ОУХТ-ийн салбар 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.  Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 05–ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 11.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 11.00-22.00 хүртэл ажиллана. Шинийн 2 буюу хоёрдугаар сарын 06-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана. Шинийн-3 буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: Бүх салбар 2019 оны нэгдүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг дуустал 09.00-23.00 цаг, хоёрдугаар 04-нд 09.00-21.00 цаг хүртэл ажиллана. Хоёрдугаар 05-нд Энканто, Налайх, 6 буудал, Яармагийн Оргил салбар 10.00-20.00 цаг хүртэл ажиллана. Харин 6-ны өдөр  бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд:  Хоёрдугаар сарын 04-нд 08.00-23.00 цаг хүртэл ажиллана. Сар шинийн өдрүүдэд хоёрдугаар сарын 05-ны өдөр 13:00-21:00 цаг,  06-нд 09:00-22:00 цаг хүртэл,  07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ийн сүлжээ дэлгүүрүүд:  Хоёрдугаар сарын 03, 04, 07–ны өдрүүдэд 08.30-22.00 цагт ажиллана.  Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр бүх дэлгүүрүүд амарна.  МД-110 Буянт-ухаа салбар  хоёрдугаар сарын 03, 07-нд 08.30-24.00, МД-112 Саппоро, МД-117 Далай ээж салбар 08.30-23.00 цагт ажиллана. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е-Маrt” их дэлгүүр:  Хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд 09.00-23.00 цаг, 4-ний өдөр 09.00-21.00 цагт ажиллана.  Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 05-ны өдөр амарч,  шинийн 6, 7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллана. Харин хоёрдугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв:  Хоёрдугаар сарын 04-ийг дуустал амрахгүй ажиллаж, 05–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амарна. Харин хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв:  Хоёрдугаар сарын 04-нд 09.00-19.00 цагт ажиллаж, 5-8-ны өдрийг дуустал амарна.  Харин хоёрдугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд:  Хоёрдугаар сарын 4-нд 09.00-20.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 5, 6, 7, 8-ны /шинийн 1, 2, 3, 4/ өдрийг дуустал амарна. Улмаар хоёрдугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв:  Хоёрдугаар сарын 04-нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 05-ны өдрөөс 11-нийг дуустал амарч, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв:  Нэгдүгээр сарын 28–наас хоёрдугаар сарын 3-ныг дуустал ажиллаж, хоёрдугаар сарын 4-8-ныг дуустал амарна. Хоёрдугаар 09-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: Хоёрдугаар сарын 04-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, хоёрдугаар сарын 5, 6, 7–нд амарна. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нийтийн хоолны салбар 

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 04–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 5, 6, 7-нд амраад,  хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторан, баар цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

Ахуйн үйлчилгээний салбар 

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд хоёрдугаар сарын 04–нд хоёр ээлжтэй салон 09.00-21.00 цаг, нэг ээлжтэй газар 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 05-07-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 04-нд 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 5-7-ны өдрүүдэд амарна.  Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

Улаанбаатар хотын “шуурхай удирдлага зохицуулалтын төв”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба-гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах дөрвөн чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний нэг чиглэлд автобус буюу нийт 710 автобус үйлчилгээнд ажиллана. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой..

Цахилгаан хангамж

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба–343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба-345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба-353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.