ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулна

O.Admin
5 цагийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.06.24/-ийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд байнгын хорооны дэргэд дэд хороо байгуулах асуудлыг тухайлсан байнгын хорооноос нь санал авсах ёстой. Мөн шударга бусын хонгил буюу хуулийн байгууллагаар дамжуулж улстөрчдийг үзэл бодлоос нь няцаах оролдлогыг зогсоох зорилготой хуулийн өөрчлөлт болж чадах эсэхийг тодруулсан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүд Хяналт шалгалтын түр хорооны даргыг цөөнхөөс сонгохоор хууль боловсруулсан шалтгааныг асууж тодруулсан. Олон улсын жишигт Хяналт шалгалтын түр хорооны даргыг олонхоос томилдог гэдгийг зарим гишүүд хэллээ. Харин хууль боловсруулагчид олонхоос дэд хорооны даргыг томилох нь өөрөө өөрийгөө шалгахаас өөрцгүй гэж хариулав. Мөн гишүүд дэд хороо байгуулах нь олонхийг хянах гэж байгуулдаг бүтэц механизм биш гэдгийг хэллээ. Хуульд Хяналт шалгалтын дэд хороонд цөөнхийн бүлгээс заавал байх ёстой гэж туссан байдаг учраас заавал тусдаа хууль боловсруулах шаардлагагүйг онцлов.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, чуулганы хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. УИХ-ын 40 гаруй гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн өөрчлөлт нь Ерөнхий сайдыг чуулганы танхимд гишүүдтэйгээ суухаар тусгасан байна. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзээд тав хоногийн завсарлага авлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үзэл баримтлалын хүрээнд дэмжлээ. Ёс зүй дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд, Цахим болон Аж үйлдвэржилтийн байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсролын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд нэгтгэнэ. Шинээр Өргөдлийн байнгын хороог байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Гишүүд Боловсролын байнгын хороог бие даасан байдлаар ажиллуулах нь зүйтэй гэсэн санал хэлж хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.