Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг сонсчээ. Энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр багц ажлын хүрээнд таван хорооны найман байрны фасад хийхээр төлөвлөсөн аж.
Үүнээс өнөөдрийн байдлаар 12, 34 дүгээр хорооны 5А, 6А байрны фасадны ажил эхлээд байна. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 21 хорооны 31 нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварлахаас зургаан байрны дээвэр засаж дууссан байна. Мөн энэ онд улс, нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 16 байршилд авто замын ажил хийхээр төлөвлөснөөс 12 байршилд ажил эхэлсэн байна.
Үүнд:
- Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол,
- Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл их засварын ажил, (20-р хороо),
-нхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас баруун 4 зам хүртэл – 1,7 км замаас 1,4км замыг хучсан/
- “Өргөө” кино театрын уулзвараас Зурагтын зам руу холбох авто замын өргөтгөл шинэчлэл (11, 22, 23, 34-р хороо)
- Гурвалжингийн гүүр (25,28,29-р хороо)
- Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам (24-р хороо)
-Хөсөг трейд”-ийн уулзвараас Фризерийн зүүн тал хүртэл
- “Голден парк” орон сууцны хорооллын хойгуурх Техник импортоос Эрэлийн байр хүртэлх туслах замыг шинэчлэх (28-р хороо)
- Барсын хойд талын туслах зам (1,3-р хороо)
- 34-р хороо, 27А байрны хойд талын авто зам
- “Ачлал” их дэлгүүрийн хойд тал (14-р хороо)
- 4-р хороо, 13,14,15 байрны орчмын авто зам