ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Батшугар: Давхардсан чиг үүргийг арилгаж, нэн тэргүүнд хуулийг хэрэгжүүлнэ

O.Admin
7 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугар яаманд очоод нэн тэргүүнд хийх ажлынхаа талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Манай яаманд 98 хүний орон тоо батлагдсан, үүнээс чиг үүрэг давхардсан орон тоон дээр цомхтгол хийх болов уу. Чиг үүргийн давхардал нэлээд харагддаг. Дан ганц манай яаман дээр биш л дээ. Маш олон ажил үйлчилгээг хиймэл оюун ухаанаар хийх бололцоотой. 1200 үйлчилгээг “И Монголиа”-гаар авч байна. Нэмээд бизнес эрхлэгчид маань “И-Бизнес”-ээр дамжуулан мөн хялбараар шууд цахимаар авах үйлчилгээг бий болгох ёстой.

Би Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 109 хуулийн төслийг батлуулж байсан. Тиймээс хамгийн түрүүнд баталсан хуулиудийн хэрэгжилтэд анхаарна. Тухайлбал, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй гэсэн. Гэтэл иргэдийг чирэгдүүлсээр байна.

Үүнийг болих ёстой. 30 хувийн хэмнэлт хийж чадна гэж харж байгаа. 118 тэрбум төгрөг баталсан юм билээ. Урсгал зардал танах бодол бол бий. Гэхдээ тэд, эд гэж хэлэх хэцүү. Маргааш ээлжит бусаар Засгийн газар хуралдахад хэмнэлтээ оруулж ирэхээр төлөвлөж байна. Цаастай холбоотой хэмнэлтийг л хийх гэж үзнэ дээ. Тоон гарын үсгээ бүрэн хэрэгжүүлмээр байна" гэв.