ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Самар түүж явсан иргэн нэгнээ шатааж, амийг нь хөнөөжээ

O.Admin
2026-09-10

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Хашааны гадаах горхины хажууд нэг хүний дээр бензин асгаж шатаагаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын явцад амь хохирогчийн бие дээр самар түүхээр явсан хоёр иргэн бензин асган шатааж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Амь хохирогч эмнэлэгийн байгууллагад эмчлүүлж байгаад энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нас баржээ. Энэ хэрэгт холбогдогч Г-г цагдан хорьж, хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.