ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хил дамнасан төмөр замын гүүрийн тулгуурын ажил бүрэн дууслаа

O.Admin
2 цагийн өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн гүүрэн байгууламжийн хүрээнд баригдах нийт 291 тулгуурыг барьж, гүйцэтгэлийг 100 хувьд хүрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, Төмөр замын газрын дарга Б.Артур, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, төлөөлөн удирдлах зөвлөлийн гишүүд тэргүүтэй албан хаагчид төслийн талбайд ажиллалаа.

Хил дамнасан төмөр замын төсөл өнөөдрийн байдлаар 49,27 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 2382 шон суурь, 291 доод хөндлөн нуруу, 594 дам нуруу үйлдвэрлэж, 296 дам нурууг угсарлаа. Төслийн талбайд 889 инженер техникийн ажилтан, 327 маши н механизмтайгаар ажиллаж байна. Төслийг 2027 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулж, туршилтын тээвэр эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нэг жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэж, экспортын орлого 2 дахин нэмэгдэж, улсын төсвийн орлого 1.5 тэрбум ам.доллараар өсөж, шинээр 200 байнгын, 800 түр ажлын байр бий болох нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.