ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

289 мянга гаруй өрх цахилгааны тарифын хөнгөлөлт эдэлнэ

O.Admin
15 цагийн өмнө

Гэр хорооллын 289,563 өрх 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдахаар болжээ. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр, хөнгөлөлтөд хамрагдах өрхийн 271,510 нь 220 вольтын, 18,053 нь 380 вольтын хүчдэлтэй байна.

Хөнгөлөлтийг 21:00-09:00 цагийн хооронд эдлүүлэх бөгөөд нэг өрхийн цахилгааны хэрэглээнээс хамааран хөнгөлөлтийн хэмжээ өөр өөр байх аж. Тодруулбал, сарын 1,500 кВт.ц хэрэглээтэй өрх 300 мянган төгрөг, таван сарын хугацаанд нийт 1.5 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Харин сарын 3,000 кВт.ц хэрэглээтэй өрхөд 600 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд таван сарын нийт дүн нь гурван сая төгрөг болох юм.