Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан 2027 оны Төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. Хуралдаанд 110 гишүүн оролцож, 80 гаруй хувийн саналаар хэлэлцэн батлав.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “2027 оны улсын төсвийг хэлэлцэн дэмжиж, баталсан УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд баярлалаа.
2027 оны төсөв нь,
-Татварын орлогын эзлэх хувь хэмжээ 90 хувь байсныг 79 хүртэл бууруулсан
-ТӨК-иудын цэвэр ашиг, хүүгийн орлогоос төсвийн 21 хувийг бүрдүүлсэн
-Татварын багц хуулийг хэрэгжүүлснээр 1.3 их наядын бодит дэмжлэг үзүүлсэн
-ААН-үүдээ дэмжиж, 2027 онд 17 мянга, 2030 он хүртэл 41 мянган ажлын байр нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүллээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэл хэрэгжинэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг 33 хуулиар зохицуулж байсныг өөрчилж, цалинг 10-20 хувиар үе шаттай нэмнэ. Дуусдаггүй олон яриаг дуусгаж, суурь асуудлаа шийдэж чадлаа. Шинэчлэл, өөрчлөлтийн хуулиудаа хэрэгжүүлэх боломжийг бий болгосон төсөв боллоо” хэмээв.

Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн "Чөлөөлье" бодлогыг бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлтийг иргэн, өрхөд хүргэх 2027 оны улсын төсөв нь иргэдийн бодит орлогыг хамгаалах 2027 оны улсын төсөв нь иргэн, ААН-ийн татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр хөнгөлжээ.
2027 оны төсвийн онцлох тоонууд:
-Зарлага: 41.5, орлогыг 39.2 их наядаар тооцож, татварын ачаалал 1.3 их наядаар буурна.
-Иргэний 792,000 төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж ачаалал 840 тэрбумаар буурав. Иргэн жилдээ 1 сая төгрөгийг дансандаа буцааж авна.
-НӨАТ-ын 50 сая босгыг 400 сая болгож, 23.500 ААН-ийн бизнес тэлнэ.
-2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ийн татвар 1% болов. 180 мянган ААН-ийн ачаалал буурав.
-6-10 тэрбумын орлоготой ААН-д 15 хувийн дундын шинэ шатлал хэрэгжсэнээр 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурна.
-Цахилгаан автомашиныг Гаалийн албан татвараас чөлөөлнө. Иргэн, ААН-үүд 110 тэрбумыг гаалийн татварт төлөхгүй.
-Иргэдээ 186.3 тэрбумын НДШ-ээс чөлөөлөв. 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Ахмад настан, давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ-ээс чөлөөлөгдөнө.
-Олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын эх үүсвэр татан, 6,000 ААН, иргэнд бизнесийн зээл олгоно.
-Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 10 %, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 %-иар нэмнэ.
-211.6 мянган албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 888.1 тэрбум төгрөг тусгав.
-Тэтгэврийн реформ үргэлжилж, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
-16-25 мянган айлыг ипотекийн 6 хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулна.
-Эрчим хүчний салбарт 621.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгав.
-11 аймаг болон Улаанбаатарын цахилгаан, дулааны шугам сүлжээ, дэд бүтцийн шинэчлэлд 81.4 тэрбум төгрөг.
-Улаанбаатар хотын 60 мянган айл өрхийг цахилгаанаар, 52 мянган өрхийг дулаанаар хангах 300 МВт-ын Дулааны VI цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.
-Өрхийн нарны эрчим хүчний тоног төхөөрөмжид 2 тэрбумын хөрөнгө оруулна.

-Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг ЭМДС-гаас 100 % хөнгөлнө.
-Эрүүл мэндийн үйлчилгээнд төлөх 103 тэрбум төгрөг иргэний дансанд үлдэнэ.
-Улсын хэмжээнд 45 эмнэлэг барина.
-Боловсролын салбарт 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. “Ухаалаг, ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүс бүрд төрөлжсөн “Ахлах сургууль”-тай болно.
-Улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барина.
-5-7 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна.
- 110 сая тонн нүүрс экспортолж, 4.5 их наядын орлого төвлөрүүлнэ.
-Зэсийн баяжмалын экспортоос 4 их наяд төгрөг төвлөрүүлнэ.
-Уул уурхайгаас 10.9 их наяд төгрөгийн орлого орж ирнэ.
-ТӨК-иудын удирдлага өөрсдөө мэдэн зарцуулдаг байсан цэвэр ашгаас нь 2027 онд 3.5 их наяд төгрөг авна.
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 %-ийг орон нутгийн хөгжилд үлдээнэ.
-Оюутолгойгоос 17 жилийн дараа анх удаа 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн “Хуримтлалын сан”-д төвлөрүүлнэ.
-Улсын хэмжээнд 338 км авто зам барьж ашиглалтад оруулна.
-Цагаандэл-Уул, Бичигтийн 2 боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, Хавирга боомтын барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлнэ.
-5 аймаг, Улаанбаатар хотод гал түймэр унтраах, аврах ангийн барилга байгууламжийг барьж, шинэчилнэ.
-Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар барина. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төслийг 3.9 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолсон.
-Увс-Ховдыг холбох 163 км, Завхан-Говь-Алтайг холбох 198 км автозамын зэрэг томоохон замын ажлууд үргэлжилнэ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр, Баруун бүсийн арьс ширний үйлдвэр зэрэг том төслүүдийг урагшлуулна.
-Бүтээн байгуулалтаар дамжуулан 90 мянган ажлын байр хадгална.
-11 их наядаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын 60 хувийг өмнө эхлүүлсэн төслүүдээ дуусгахад зориулна.
-“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхлүүлнэ. Санхүүжилтийг 1.8 их наядаар тус, тус нэмэгдүүлжээ.
