Өчигдөр /2026.06.16/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт Туул голд гурван иргэн осолдож амиа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороонд Туул голд 2 иргэн живсэн дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, хоёр иргэнийг (20-51 настай) нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохггүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.