Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2024-2026 оны тавдугаар сар хүртэл нийт 9537 ахуйн хүрээний гал түймэр бүртгэгдлээ. Үүнээс орон сууцны барилга байгуулламжид 1265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна. Дуудлагын дийлэнх шалтгаан нь ил галаас үүдэлтэй хогийн суваг, хогийн цэгийн хог шатах, айлын тагт дээр эд зүйлс шатах, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс зэргээс үүдэлтэй байна.
Иймд:
-Айл,өрхийн галын аюулгүй байдлаа хангах,
-Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
-Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг асаахдаа галын аюулгүй байдлыг хангах, бүрэн унтраах,
-Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, хэвийн ажиллагааг хангах,
-Аврах зам, гарц, хаалгыг хааж төрөл бүрийн хог хаягдал, бараа материал, эд зүйл хураах, тоног төхөөрөмж байрлуулах, хаалгыг онгойхгүйгээр бэхлэхийг хориглоно.