УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль 91.2 хувийн саналаар эцэслэн батлагдаж анагаах ухааны салбарт дэвшилтэд том бодлого, үйл ажиллагаа явуулах боломж нээж өглөө. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж,Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар санаачилж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар жлын хэсгийн ахлан мэргэжлийн баг хамт олонтой олон талаас нь судлан хэлэлцэж хэлэлцүүлж өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган эцэслэн баталлаа.
Энэхүү хууль нь эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, донор, реципиентийн эрх ашгийг хамгаалах, ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Шинэчлэлийн үр дүнд:
-Иргэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийлгэх боломж нэмэгдэнэ
-Хүйн цус, эд, эсийн сан бий болж, зарим хүнд өвчнийг эмчлэх шинэ боломж нээгдэнэ
-Амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрх хамгаалагдана
-Эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хатуу хяналт, хууль эрх зүйн орчин бүрдэнэ
-Шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явц нэг мөр, ойлгомжтой эрх зүйн орчинд орно
-Эмч, мэргэжилтнүүдийн шийдвэр гаргалт эрсдэл багатай, хариуцлага тодорхой болно
-Донор, реципиенттай холбоотой ёс зүйн асуудлыг хуулиар хамгаалсан тогтолцоо бүрдэнэ
-Салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх суурь нөхцөл бий болно
-Амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох болно.
Мөн иргэн бүр эрхтэн, эд, эсээ сайн дураараа, үнэ төлбөргүй үлдээх сонголтоороо дамжуулан төрөөс аюулгүй, шударга зохицуулалтаар хамгаалуулна.