ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

O.Admin
1 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр /2026.04.17/ боллоо.

Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүн, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, бэлтгэл ажлын явцын талаар болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын барилдааны үеэр допингийн шинжилгээтэй холбоотой маргаан үүсгэхгүй байх зохицуулалтад онцгой анхаарч, холбогдох асуудлыг судалж, танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмарт даалгалаа.

Мөн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуягт хурдан морины уралдааныг стандарт, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, уяачид болон салбар холбоодын саналыг зайлшгүй авч тусгахыг онцоллоо.

Түүнчлэн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын талбайн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээний асуудлыг шийдэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартад хяналт тавьж, оновчтой зохион байгуулалт хийх асуудлыг хэлэлцлээ.

Ийнхүү Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмыг зөв зохион байгуулалттай тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай ажлуудыг шуурхай эхлүүлж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд даалгалаа.