ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс ЕБС-иудын гуравдугаар улирлын хичээл эхэллээ

O.Admin
1 цагийн өмнө

Өнөөдрөөс нийслэл болон орон нутгийн ЕБС-иудын гуравдугаар улирлын хичээл эхэлж байна. Тэгвэл Боловсролын яамнаас энэ улиралд багшийн ачааллыг тэнцвэржүүлэх, бууруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1. Тайлан, бичиг цаасны ажлыг бууруулна

– Давхардсан тайлан, судалгааг нэгтгэж, шаардлагагүйг цуцална

– “Нэг мэдээлэл – нэг удаа” зарчимд шилжинэ

2. Үнэлгээ, шалгалтын ачааллыг зохицуулна

– Хэт олон давтамжтай шалгалтыг багасгана

– Сургалтын чанарт чиглэсэн уян хатан үнэлгээний арга хэрэглэнэ

3. Ангийн багш (АУБ)-ийн ажлыг дэмжинэ

– Ангийн ажлын цаг, нэмэгдлийг бодитой болгох санал боловсруулна

– Эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалт хийнэ

4. Багшийн илүү цаг, ажлын ачааллыг бодитоор үнэлнэ

– Илүү цагийн тооцоог ил тод болгож, зохих нөхөн олговор олгох тогтолцоог сайжруулна

5. Сэтгэлзүйн болон ажлын орчны дэмжлэг үзүүлнэ

– Багшид чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийн сувгийг идэвхжүүлнэ

– “Багшаа сонсъё” санал авах сувгийг нээнэ

Багшийн ачааллыг бууруулах нь зөвхөн багшийн асуудал биш.

Энэ бол боловсролын чанарын асуудал. Багшаа ойлгож, хамтдаа дэмжихийг эцэг эх, олон нийтэд уриалж байна гэлээ.