ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг Казахстан улсаас баривчлав

O.Admin
4 цагийн өмнө

Интерполоор Эрэн сурвалжлагдаж байсан М, Ц нарыг Казахстан улсаас баривчилж шилжүүлэн авч ирэх тусгай ажиллагаа явууллаа.

М нь 2024 онд бусдын эрүүл мэндийг санаатай хохироосон, Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэрэг үйлджээ. Тэд мөрдөн шалгалтын үеэр оргон зайлсан байна.

Тусгай ажиллагааг ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн шалгах алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Казахстан улсын үндэсний интерполын төв товчоо хамтран гүйцэтгэсэн байна.