ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улсын 120 орчим иргэн Ойрхи Дорнодын бүс нутгаас эх орондоо ирнэ

O.Admin
4 цагийн өмнө

МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Дээрх бүс нутагт байгаа Монгол Улсын 120 орчим иргэн тус нислэгээр Монголдоо ирнэ гэдгээ мэдэгдэж, хүсэлт гаргажээ. Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг үйлдэхийн тул манай улс долоон улсаас агаарын замын буюу нислэг үйлдэх зөвшөөрлийг аваад байгаа аж.

Нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой бусад асуудлаар 11-333999 лавлах утас, [email protected] цахим шуудан, 94001476 вайбер дугаараар холбогдож мэдээлэл авна уу.