ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СДМЗХ-ны удирдлагууд Хөвсгөл аймгийн залуустай уулзлаа

O.Admin
8 цагийн өмнө

Монгол Ардын намын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан СДМЗХ-ны төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Б.Гүнзаяа, удирдах зөвлөлийн гишүүн Г.Номин, Г.Ирээдүй, М.Тэмүүлэн, Б.Дэчиннямбуу нарын хамт Хөвсгөл аймгийн СДМЗХ-ны төлөөлөлтэй /2026.03.08/ уулзлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард шинэ бүтэц бүрэлдэхүүнээ сонгосон Хөвсгөл аймгийн залуучуудын холбооныхон аймгийнхаа бүх суманд очиж ажиллах зорилго тавиад байгаа. Энэ онд 12 сумандаа ажиллаад ирэх 2027 онд үлдсэн сумдынхаа залуустай уулзаж, аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ажлуудыг хамтдаа хийхээр зорьжээ. Уулзалтын үеэр залуус аймаг орон нутагтаа тулгамддаг олон асуудлыг хөндөн ярилцаж, санал бодлоо солилцов.

Энэ үеэр 2026 онд “Салбар холбоодыг дэмжих жил”-ийн хүрээнд аймаг орон нутагтаа хийх долоон төсөл ажлын үүрэг, чиглэл, зорилтыг тус холбооны залууст гардуулан өглөө. 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд:

Сум хороодыг дэмжиж ажиллах

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Амьд харилцаа үүсгэх

Гадаад улс руу явах айлчлал, сургалт, аялалд орон нутгийн залуусыг оролцуулах

Орон нутгийн залуусын санал санаачилгыг хэрэгжүүлэх

Сумдад холбооны хурлыг зохион байгуулах

Салбар хороодын дарга нарыг дэмжиж ажиллах зэрэг зорилтот ажлууд багтаж байгаа юм.