ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халхгол суманд гэр бүлийн гурван хүн төөрч, эхнэр нь нас баржээ

O.Admin
9 цагийн өмнө

Халх гол суманд өчигдрийн цасан шуурганы үеэр малынхаа араас явж байсан олон хүн төөрчээ. Тэдний зарим нь машиндаа хоргодож эсэн мэнд олдсон бол нэг гэр бүлийн аав ээж хүү гурав малдаа явж байхдаа машин нь саатаж, явган сураггүй алга болсон байна.

Ах дүү нар нь араас нь морьтой эрэн хайж, өнөө өглөө аав хүү хоёрыг осголтын байдалтай олсон боловч эхнэр нь амиа алдсан байсан гэж эх сурвалж мэдээллээ.

Газрын тосны 21-р талбайгаас эмч очиж үзлэг хийн аав хүү хоёрыг аймгийн төв рүү тээвэрлээд байна. Сумаас бүлэг гарсан боловч цас их, үзэгдэх орчингүй, одоог болтол эргэж ирээгүй. Халх гол суманд одоо ч цасан шуургатай, нөхцөл байдал хүнд байна.