ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

14066 ширхэг “NAN” хүүхдийн сүүг устгалд оруулжээ

O.Admin
1 цагийн өмнө

“NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийг зах зээлээс эргүүлэн татах шийдвэрийн дагуу эргүүлэн татсан “NAN” нэрийн 4 нэр төрлийн 14066 ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хөндлөнгийн хяналт тавин устгасан байна.

Нидерланд улсад үйлдвэрлэж, Казакстан улсаас импортлон оруулж ирсэн Нистлэ группийн Нан нэртэй 12 төрлийн цувралын дугаартай, 400, 800 граммаар савласан 14066 ширхэг, 808 сая 505 мянган төгрөгийн үнэ бүхий хүүхдийн сүүн тэжээлийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийжээ.

Үүний хүрээнд Монгол Улсад мөрдөж буй Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу тухайн байгууллагын бүтээгдэхүүн устгах дотоод үйл ажиллагаанд НЭМГ-аас хөндлөнгийн хяналт тавин ажилласан байна.