ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийт нутгийн 73 хувьд цастай байна

O.Admin
2 цагийн өмнө

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 73 хувьд цастай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Хяргас, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хүдэр, Цагааннуур, Хушаатад 31-47 см байна.

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан байна. Цас болон хүйтрэлтийн улмаас малын бэлчээрлэлт Увсын Цагаанхайрхан, Түргэн, Хяргас, Өвөрхангайн Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Хөвсгөлийн Цагааннуур сумдын нутгаар 3-11 хоногоор хүндэрсэн бол Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уул, Өвөрхангайн Тарагт, Сэлэнгийн Цагааннуур, Баруунбүрэн, Ерөө, Орхонтуул, Баянгол, Төвийн Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдын нутгаар 2-11 хоногоор саатсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн