ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 14 мянгад хүрчээ

O.Admin
1 цагийн өмнө

Улаанбурхан өвчний дэгдэлт улсын хэмжээнд 345 дахь өдрөө үргэлжилж, 12 хүн нас баржэ. Өнөөдрийн /2026.01.29/ байдлаар Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 14 мянгад хүрчээ.

Үүнээс:

Улаанбаатар хотод - 11.462

Орон нутагт - 2535

Зөөвөрлөгдсөн - 5 тохиолдол байна.

Харин эмнэлэгт 49 хүн эмчлүүлж байгаагаас нийслэлд 20 хүн, орон нутагт 29 хүн эмнэлгийн хяналтад байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.