ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалжээ

O.Admin
9 цагийн өмнө

Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан есөн холбогдогчтой есөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан есөн холбогдогчтой есөн гэмт хэргийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эд мөрийн баримтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 9,674 ширхэг эмийг хураан авсан аж.

Илрүүлэн шалгаж буй хэргээс үзэхэд, иргэд сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай зөвшөөрөлгүй эм, тариаг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.

Иргэд та бүхэн эм, тариаг зөвшөөрөлтэй эх сурвалжаас авч, эмчийн заавар, жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу.

Цагдаагийн байгууллага нь эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийг мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тууштай ажиллаж байна.