Монгол Улсын иргэн С.Шаарийбуугийн охин Ш.Алтантуяаг 21 жилийн өмнө Малайз улсын Засгийн газрын нөлөө бүхий хүн буюу Ерөнхий сайд асан Нажиб Разазтын захиалгаар тус улсын хоёр цагдаад зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг.
Зэвсгийн наймааны хэрэгт орчуулагчаар ажилласан ч аймшигтайгаар тамлуулж амиа алдсан Ш.Алтантуяа агсаны хэргээс үүдэн түүний аав С.Шаарийбуу гуай олон жил тус улсын Засгийн газартай шүүхдэлцэж байгаа бөгөөд амийг нь хөнөөсөн хоёр цагдаад цаазын ял оноосон ч захиалга өгсөн гэх хүн нь ял гэмгүй хоцорсон.
Улмаар, 2023 онд энэ хэргийг дахин хэлэлцэж, С.Шаарийбуу гуайд 5 сая ринггит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд Малайз улсын Засгийн газар давж заалдсан билээ.
Тэгвэл өнөөдөр өглөө буюу Малайз Улсын Холбооны шүүхэд 09:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулав.
Улмаар, Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ.
Мөн Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Малайзын нэр бүхий иргэдэд даалгаж шийдвэрлэсэн ч нөхөн төлбөрийг бууруулж, 5.5 тэрбумаас 1.4 тэрбум төгрөг буюу 1.38 ринггит болгож бууруулжээ.
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр танилцуулах хуралдаанд иргэн С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч К.Сангийт болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцсон аж.