ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ээж , охин хоёрыг хөнөөсөн этгээдийн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

O.Admin
1 өдрийн өмнө

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд Б.М(эм,30н), С.А(эм,4н) нар нь цээжний дээд хэсэгт хутгалуулсан шархтай нас барсан, мөн С.А(эм,2н)-н баруун гарын шууны дотор, далны хэсэгт хоёр удаа зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Улмаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г нэгдүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 23 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах баривчлах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзсэн гэж мэдээллээ