ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрвөн настай охиныг ээжийнх нь хамт хөрш нь хутгалж, амь насыг нь хөнөөжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 04-ний өдрийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, дөрвөн настай, эмэгтэй А, гурван настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Хохирогч эмэгтэйн нөхөр Нэгүүн.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Хайртай ханиа, 4 настай охиноо, гэдсэнд байсан найман сартай үрээ нутаглуулахаар болчихлоо. Би үнэхээр шоконд орчихлоо.

Өглөө машин аваад гэрээсээ гараад ирэх хооронд ийм харгис хэрэг гарсан байна. Миний охиныг мал нядалж байгаа юм шиг хутгалаад, эхнэрийг минь үсдээд чирсэн юм шиг байна. Одоо нэг охин минь маш хүнд эмнэлэгт байна. Дөрөвхөн настай охин минь яаж амь гуйсан бол. Цаг гарны дотор л хэн нь ч мэдэгдэхгүй гар гэр бүлийг минь ийм болгочихлоо. Одоо амьд үлдсэн охин минь "Ээж яасан бэ. Би аниа болж байгаа л" гэнэ. Охин минь "Танихгүй агаа ёоёо" гээд л байна. Хайртай, ханиа, дөрвөн настай охиноо, гэдсэнд байгаа үрээ нутаглуулна. Би үнэхээр шоконд орчихлоо" хэмээн ярьжээ.