ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянгол дүүргийн зургаадугаар хороонд бүтээн байгуулалтууд хийгдэв

O.Admin
4 цагийн өмнө

Баянгол дүүргийн зургаадугаар хороонд орон сууцны дээвэр засвар, гарааш буулгасан талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлууд, тоглоомын талбайн тохижилт, явган хүний зам, явган замын хашаа хайс, авто замын эгнээ тусгаарлах хашаа хайсыг шинээр байрлуулсан байна. Тухайлбал,

- Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн дээвэр засварын ажлыг он дамжин хийж гүйцэтгэв.

- 46 байрны зүүн талд гарааш буулгасан талбайд авто зам, тохижилт, зогсоолыг шинээр хийлээ.

- 43 дугаар байрны зүүн талд тохижилт, 26/8 дугаар байрны зүүн талд авто зогсоолыг он дамжин хийлээ.

- Орчлон-51 дүгээр байрны дээвэр засварыг хийлээ.

- 43а байрны дээвэр засварын ажлыг хийлээ.

-  Далан дагуу явган хүний замыг шинээр хийлээ.

-Улаанбаатар паласын зүүн хойно тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийв.

-Үерийн далан дагуу, 44а байрны зүүн талд явган замын хашаа хайс суурилуулав.

-52-р байрны баруун урд хэсэг хүртэл, 12/5 байрны зүүн урд үзүүрээс баруун талын хойд үзүүр хүртэл, 64-р байрны баруун талын хэсэг, 45-р байрны урд замын эгнээ тусгаарлах хашаа хайс суурилуулсан байна.