ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Халзан Бүрэгтэй" төсөл ESG Catalyst шагнал хүртлээ

O.Admin
7 цагийн өмнө

 

Монголын эдийн засгийн хөгжил, дэвшилд бодит өөрчлөлт авчирсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдлүүдийг онцлон шалгаруулах зорилгоор “Bloomberg Awards”-ын есөн номинацийг жил бүр зарлаж, салбартаа манлайлагчдыг тодруулж ирсэн. 

"Bloomberg Awards"-ийн энэ жилийн Байгаль, нийгэм, засаглалд бодит өөрчлөлт хийж, салбартаа шинэ жишиг тогтоосон манлайлагчаар “Халзан бүрэгтэй” төсөл тодроод байна. 

“Bloomberg Awards” нь “ESG Catalyst” шагналыг олгохдоо дараах шалгуураар шүүж шалгаруулжээ.

-Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулсан, бодит, хэмжигдэхүйц ахиц

- Нийгэмд өгч буй хувь нэмрээ тогтолцоотойгоор нэмэгдүүлсэн байдал

-Ил тод, сайн засаглалыг хэрэгжүүлсэн, салбарт эерэг өөрчлөлт бий болгосон байх улмаар “Халзан бүрэгтэй” төслийн тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын чиглэлд гаргасан бодит амжилтыг үнэлсэн байна

Тодруулбал, 

-Газрын ховор элемент (ГХЭ)-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК ХХК өнгөрсөн онд анхныхаа БОНЗ-ын тайлангаа гаргасан

-Үүнд тусгаснаар хайгуулын үеэр ашигласан 1.25 га талбайд байрласан кемпэд стандартын шаардлагын дагуу техникийн нөхөн сэргээлт хийж, орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлжээ

-Кемпийн орчимд агаарын тоосжилтыг багасгах зорилгоор хөдөлгөөний хурдны хязгаарыг 5 км/ц-аар тогтоон мөрдүүлсэн бөгөөд хог хаягдлын менежмент болон ажилчдын аюулгүй байдлыг ч зохих түвшинд ханган ажилласан байна.

-Мөн Халзан бүрэгтэй төслийн 2023 оны хайгуулын өрөмдлөгийн ажил богино хугацаанд явагдсан ч Ховд аймгийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс нийт ₮391 саяын худалдан авалт хийж, орон нутгийн эдийн засагт бодит дэмжлэг үзүүлсэн байна

️Халзан бүрэгтэй төслийн хүртсэн энэхүү шагнал нь зөвхөн шагнал бус байгаль орчныг хамгаалах, орон нутгийн амьдралд бодит өгөөж өгөх, засаглалаа сайжруулах чиглэлд тууштай ажилласан компанийн амлалтад өгсөн үнэлгээ боллоо.