ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөхрөө нууц амрагтайгаа нийлж хөнөөхийг завдсан этгээдийн ялыг 10 жил болгожээ

O.Admin
1 цагийн өмнө

Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хөнөөхөөр ундаанд нь хулганы хор, архинд нь уксус хийж уулгасан эмэгтэйд оноосон 13 жилийн ял оноосныг шүүхээс 10 болгон бууруулсан байна. 

Хэргийг эргэн сануулахад, Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат Ч.О нь нууц амраг Б.Ц-тэй бүлэглэн, нөхрийнхөө ундаанд хулганы шингэн хор хийж уулгажээ. Хэд хоногийн дараа архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан хэрэг гарсан.

Энэ хэрэгт нь Увс аймгийн анхан шатны шүүх Ч.О-д 13 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, түүний нууц амраг Б.Ц-т 12 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэх ял оноож байсан билээ. Гэсэн ч тэд давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээж байсан юм.

Уг нь Ч.О нөхөртэйгөө 17 жил хамт амьдарч, дөрвөн хүүхэдтэй болжээ. Нөхөр нь эхнэрээ өөр хүнтэй болсныг 2023 оноос гадарлаж эхэлсэн байдаг.