"Булган аймгийн нутагт 2025 оны аравдугаар сарын 12-ны өглөө хүүхэд нас барсан" гэх дуудлага мэдээлэл тухайн өдрийн өглөө харьяа аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус хэрэгт хүүхэд нас барсан шалтгаан, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдээд буй.
Тэгвэл 16 настай охин хүүхдээ санаатай амийг нь хөнөөсөн бус унтаж байхдаа хөхүүлж байгаад хөхөөрөө санамсаргүй дарсан байх магадлалтай хэмээн албан бус эх сурвалж хэллээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.