ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Баянгол боловсрол" хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэнэ

O.Admin
7 цагийн өмнө

2025 онд дүүрэгт хийсэн ажлаа дүгнэх, ирэх жил хийх ажлын төлөвлөгөө боловсруулах арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай Шуурхай хурал зохион байгууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга ирэх онд зураг төсөв нь батлагдсан ажлууд хийгдэх учраас одооноос энэ тал дээр анхаарч ажиллахыг анхааруулав.

Түүнчлэн,

-Эрүүл мэнд, боловсрол, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төсвийг гаргаж, батлуулж, танилцуулах,

-“Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийсэн ажлыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, дүгнүүлэх, ирэх жилийн төлөвлөгөөнд тэгш хамран сургах болон энэ чиглэлээр СӨБ-ын багш нарыг бэлтгэхэд анхаарч, төлөвлөгөөгөө боловсруулж, танилцуулахыг үүрэг болгов.
Мөн  ирэх долоо хоногоос дүүргийн ЗДТГ-ын холбогдох албан хаагчидтай хороодоор ажиллах бөгөөд энэ үеэр оршин суугчид болон төлөөлөгч нарт ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, санал авах уулзалтыг зохион байгуулах юм.