ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Эрдэнэсүхэд хилийн хориг тавьж, суллах шийдвэр гаргажээ

O.Admin
7 цагийн өмнө

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэгч нь олон жилийн турш эхнэрээ хүчирхийлж, зодож, биед нь гэмтэл учруулж байсан нь эхнэрийнх нь хэвлэлд өгсөн ярилцлагаас ил болсон. Улмаар, түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, Тэрэлж орчимд явж байхад нь хойшлуулашгүй ажиллагаа явуулан саатуулсан бөгөөд түүнийг цагдан хориод байлаа.

Тэгвэл Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нараас аравдугаар сарын 27-ны өдөр гаргасан шүүгчийн захирамжийг үл зөвшөөрөх тухай хүсэлтийг хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримтаар сэжигтэн Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзжээ.

Улмаар, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн аж.