ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Бат-Эрдэнэ: Есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, намын зөрчлийг хэлэлцэнэ

O.Admin
12 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж байна. Тэгвэл Удирдах зөвлөлийн зарим гишүүд энэхүү хуралдааны талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Бүлгийн асуудал, бүлэг дээр нэгдмэл байх, намын бодлогын асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.

Бүлгээс 5-6 хүний бүрэлдэхүүнтэй, Удирдах зөвлөлөөс гурван хүний бүрэлдэхүүн нэгдэж нийлээд ажлын хэсэг гаргах байх. Ажлын хэсэг улс төрийн дүгнэлт гаргах шаардлага бий болж байна. Талбай дээр зогсож буй багш, эмч нарын асуудал, эдийн засагтай уялдаад төсөв хийгээд УИХ, Ерөнхий сайдын асуудал яригдана.

Намын бүлэг, Удирдах зөвлөлөөс гаргасан чиглэлийг бид дагах ёстой. Дан ганц бүлгийн даргын асуудал ч бус эрх баригч намын хуваагдлын асуудал учраас Удирдах зөвлөл энэ талаар тодорхой шийдэл гаргах цаг болсон. Я.Содбаатар даргын ярианаас Их хурлаар илүү том өрсөлдөөн бий болох нь ээ гэж ойлгосон. Өрсөлдөх нь зүйн хэрэг. Нээлттэй байгаа.

Бага хурлаар зөвшөөрөгдсөн Д.Амарбаясгалангаас гадна олон хүн өрсөлдөх эрхийг нээжээ гэж ойлгосон. Ер нь Засгийн газрыг байгуулах, татан буулгах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ өөрийнхөө байгуулсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын чуулганы ирцэнд бойкот хийж, сөрөг хүчнийг танхимд оруулаагүй нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого” хэмээлээ.