ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дарханы замд авто осол болж таван иргэн амь насаа алджээ

O.Admin
6 цагийн өмнө

Өчигдөр орой буюу 2025 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар ослын газрыг шалгахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын таван хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.