ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүд сургалтад хамрагдав

O.Admin
23 цагийн өмнө

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт эхэллээ. Сургалтад зохицуулах зөвлөлийн 20 орчим гишүүн оролцож байна.

Орон нутаг дахь зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэхэд тустай эрх зүйн мэдлэг олгож, мэдээлэл солилцох нь энэ удаагийн сургалтын гол зорилго юм.

Тусгай зөвшөөрлийн зохицуулалт болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, хэрэглэгчийн үнэ тариф тогтоох аргачлал, хянан шалгах журмыг мөрдөхтэй холбоотой хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх дадлага, эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх зэрэг мэргэжил арга зүйн чадавхжуулах хичээлүүд орно.