Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа өнөө хэр үргэлжилсээр байна. Эрлийн ажиллагааг гурван үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний хоёр үе шатны эрэл дуусаж, гуравдугаар шатны ажиллагааг эхлүүлээд байна.
Гуравдугаар шатны ажиллагаанд эрлийн бүрэлдэхүүн 3 бүлэг болон хуваагдаж явганаар болон мориор самналтуудыг хийж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.
Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн Прокурорын газар, УИХ-ын гишүүн Х.Баттулга ажлын алба, Эрдмийн далай, Титэм ЕБС, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нэгдсэн эмнэлэг, Мал эмнэлэгийн газар, Зооноз, Хөвсгөл Тайга мото спортын хороо, Од хүүхдийн дэлгүүр, Шинэ Мөрөн ХҮТ, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Хөвсгөлийн өнгө цахим ТВ, Аймгийн Тогоочдын холбоо, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр, Төмөрбулаг, сумын ЗДТГ-ын, Тариалан сумын ЕБС, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, багийн иргэдэд, Алтан хачир ХХК, Гуамөрөн эмнэлэг, Тариалан болон Мөрөн, Түнэл сумын сайн дурын иргэд, Ар гэрийн хүмүүс, Орхон аймгийн сайн дурын иргэд, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул аймгууд, Улаанбаатар хотын сайн дурын иргэд оролцож байна.