ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийг эрэн хайх ажилд 10 эрэлч нохой оролцож байна

O.Admin
1 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагааг өнөө өглөөний 07:00 цагт эрэлч 10 нохойн эрлээр эхлүүлж, 09:47 цагт хүүгийн алга болсон газраас баруун урд зүгт “Сайхан модны халзан өвөр” гэдэг газраас хойд зүгт “Баянбэлчирийн даваа” хүртэл 500м өргөнтэйгөөр 2,5 км газарт 29 морьтой хүн, 300 гаруй хүн явганаар самналт хийж байна.

Тус ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн Прокурорын газар, Эрдмийн далай, Титэм ЕБС, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр сумын ЗДТГ-ын, ЕБС, Тариалан болон Мөрөн сумын сайн дурын иргэд, Ар гэрийн хүмүүс, Орхон, Дорнод аймгийн сайн дурын иргэд оролцож байна.