ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Азтан боллоо гэх мессежид хууртаж, дансны мэдээллээ алджээ

O.Admin
1 цагийн өмнө

Завхан аймгийн иргэн Б-д энэ оны есдүгээр сарын 06-ны өдөр "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас та манай сугалаанд /10.000.000/арван сая төгрөгний азтан болсон байна та бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү гэсний дагуу тухайн иргэн дансны мэдээллээ бусдад дамжуулж 1.623.000 төгрөгөө алджээ. 

Мөн иргэн А нь “2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр "Diana Marta” гэх хаягаас 70.000.000 /далан сая/ төгрөг хожлоо, дансны мэдээллээ өгнө үү гэсэн зурваст хууртаж, данснаасаа 432.000 мянган төгрөг алдсан гэх гомдол мэдээллийг тус тус цагдаагийн байгууллагад гаргасан байна.

Та өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулах, ашиглуулах нь эрсдэл дагуулдаг тул хувийн мэдээллээ бусад дамжуулахаас сэргийлж, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.