ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

O.Admin
2 цагийн өмнө

Есдүгээр сарын 19-ны өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна.

Аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах анги, аймгийн Засаг даргын тамгын газар, сумын сумын Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Хилийн цэргийн 0257-р анги , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, ар гэрийн хүмүүс, Сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газар, сайн дурын иргэд нийт 181 хүн, 1 эрэлч нохой, 1 нисдэг тэрэг, 4 дрон, 30 морь, 40 автомашинтайгаар 3 бүлэгт хуваагдан ажиллаж байна

Мөн өнөөдөр өглөөнөөс нутгийн иргэд нэмэгдсэнээр нийтдээ 300 гаруй хүн эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа аж.