ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хохирогчийн ээж: Алуурчин охиныг минь зарцалж, өөрөө гэртээ хэвтдэг байсан

O.Admin
2 цагийн өмнө

“Жем малл” худалдааны төвд лангуу ажиллуулдаг байсан бүсгүй хүчирхийлэгч нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч, нийгмийг цочроогоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл гурван хүүхдийн ээж, ханийгаа олны нүдэн дээр 23 удаа хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн шүүхэд болж байна.

Тэгвэл амь хохирогчийн ээж энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хохирогчийн ээж хэлэхдээ “Н.Энхбат маш худалч хүн. Шүүхэд хүртэл худлаа мэдүүлэг өгөөд байхаар нь даралт ихсээд гараад ирлээ. Хүү нь багаасаа аавдаа зодуулсан. Аав гэж хэлмээргүй байна гэдэг ч алуурчны эгч нар нь хүүхдүүдэд хувцас авч өгнө гэх мэтээр дагуулж явсаар санаа сэтгэлд нь нөлөөлсөн бололтой. 14 настай охин нь хүртэл амиа хорлох юмсан гэж ярьдаг байсан юм билээ.

Алуурчин охиныг минь зарцалж, өөрөө гэртээ хэвтэж байдаг байсан. Энэ хүнийг харахаараа би айдаг. Охин минь өөрөө зүтгэсээр байгаад амьдралаа босгосон. Солонгост амьдарч байхад нь хүртэл утсаар айлгадаг байсан.

Охиныг минь авраарай, туслаарай гэж орилж байхад хараад зогсож байсан хүмүүсийг бодохоор гол харлаж байна. Охин минь маш их айдастай, Н.Энхбатыг залгахаар чичирдэг байсан. Дарамтаас болоод салах өргөдлөө өгчихсөн байсан юм билээ. Хүчирхийлсээр байгаад ингэж болдог юм байна гэж давраад эцэст нь аминд нь хүрчихлээ. Эрэмдэг ч гэсэн охин минь амьд байсан бол гурван хүүхдэд нь хэчнээн сайхан бэ. Тэр айхтар хүчирхийлэгчээс гурван хүүхдээ аваад тусдаа сайхан амьдрах гэж байсан юм шүү дээ. Асран хамгаалагчаар авах гэж өргөдлөө өгсөн" гэлээ.

Хохирогчийн аав "Энэ хүнийг би амиа хорлож үхээч гэж хэлье. Ямар их жүжиг тавьж байна вэ. Цаазын ялыг сэргээж өгөөч гэж хүсье. Эгч нар нь дүүгээ хүмүүжүүлж чадаагүй байна. Хайртай байсан гэж жүжиг тавьж байна шүү дээ. Гэтэл хайртай ханиа хүүхдийнх нь төрсөн өдрөөс өмнөх өдөр нь алж байх уу. Монголын шүүх үнэн зөвөөр шүүж, ялын дээд хэмжээ өгөөсэй. Бүх насаар нь шоронд байлгах ёстой" хэмээв.